Main » 2012 » 9-р сар » 01
*

Сүйхэнт уул

*2012-09-01, 4:45 PM *sukhee *Дурсгалт газрууд




*

Даяндээрхийн агуй

*2012-09-01, 4:42 PM *sukhee *Дурсгалт газрууд
Даян дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойш орших Монгол орны хамгийн том агуйн нэг бөгөөд 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан. Даян дээрхийн агуй нь ховор тогтоцтой, байгалийн үнэт үзмэр юм. Дотроо 10 гаруй өрөөтэй, зүг бүртээ олон ам хаалгатай, олон янзын рашаантай, нарийн шороон будагтай. "Эхийн умай” гэдэг эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай.  Агуйн ам нь Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан том дөрвөлжин хаалга хэлбэртэй. Түүний хамгийн том амсар нь 3 х 4 м хэмжээтэй бөгөөд түүнээс бага хоёр амсар бий. Агуй үүсгэгч шохойн чулуу нь өгөршилд орж олон нүх сүв, хонхорхой, сэнж, ан цав үүсгэсэн байна. Даян дээрхийн агуйн орчных нь байгаль маш үзэсгэлэнтэй. Цагаан суварга, Сэнжит хад зэрэг том жижиг олон агуй бий. Агуйнуудын орчимд олон тооны хиргисүүр, булш байдаг. Энэ орчмын нутаг хотгор гүдгэрийн хувьд 1600-1900м-ийн өндөр бүхий дундаж намхан уулс, голын хөндий хосолсон гадаргатай. Уулсын орой, хяр нь гол төлөв бөмбөгөр оройтой боловч хажуу нь эгц байдаг. Дээрхийн голын баруун зүүн талын эгц цавчим хажуутай уулс нь шохойн чулуу, занараас тогтоно.



*

Булган уул

*2012-09-01, 4:41 PM *sukhee *Дурсгалт газрууд
Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалд шилжүүлсэн. Булган уул нь урсгалт газрын дундуур зүүн хойш чиглэн тогтох бөгөөд хоёр Тамирын голын усны хагалбар болдог. Энэ бүсэд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзахын нуруу, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруунууд байхаас гадна, зүүн өмнө талд орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт хэмээх боржин хадат уул,  Малгай зэрэг өндөр уулууд оршдог. Булган уулын зүүн хормойд Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий.

Булган уул нь ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг бөгөөд тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургадаг. Гүзээлзгэнэ, хад, тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамалтай. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гоньд зэрэг хүнсний ургамалтай. Булган ууланд хангайн бүсэд ургах хар мод, хуш зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модод ургана.

Булган уул нь хүн ам олонтой, хөл хөдөлгөөн ихтэй Цэцэрлэг хотод ойрхон байдаг учир ан амьтад нь дүрвэн зайлсан байдаг. Буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай, мануул, хэрэм, жирх, үен солонго, чоно, туулай зэрэг амьтад мэр сэр үзэгдэнэ. Ятуу хөтүү, бүргэд, ууль, шар шувуу, харцага зэрэг жигүүртэн шувууд бий.



*

Хөх Сэрхийн нуруу




*

Хорьдол сарьдагийн нуруу

Хөвсгөлийн мужийн ян сарьдаг бүхий өвөрмөц тогтоцтой өндөр уулын бүслүүрийг төлөөлсөн Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрыг 1997 онд УИХ-ын 47 тоот тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ. Энэ бүсэд Нарт, Битүү, Хашаат хар, Мангууш уул болон Алтгана, Ар босгот, Бэлтэс голын эх орчмын нутаг хамрагдана. Хорьдол Сарьдагийн нуруу нь Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хотгорын усан хагалбар болох ба Баян нуруунаас Арсай хэмээх том хөтлөөр тусгаарлагдана. Уулс нь ихэвчлэн урдаас хойшоо уртраг дагуу байршилтай, хурц шовх оройтой, тектоник хагарлын ан цавыг дагаж тогтсон гүн нарийн хавцал, хөндийгөөр нилээд хэрчигдсэн эгц цавчим хажуутай. Дархадын хотгор луу харсан баруун хажуу нь маш эгц байдаг. Хамгийн өндөр цэг нь 3130 метр өндөрт оршино.



*

Хасагтхайрхан

Говь-Алтай аймгийн нутгийн баруун хэсэгт Завхан голын урд биеийг даган орших том нуруу. Уулын төв хэсгийн хавьд ой мод, өвс ургамал ихтэй, буга зэрэг ховор ан амьтантай, үзэсгэлэнтэй сайхан нутаг юм. Хасагтхайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой хоёр зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойд талыг нь Хасагтхайрханы нуруу, урд талын нурууг Гурван богдын нуруу гэнэ. Нийтдээ Хасагт Богд уул, түүний залгаа Дунд Хасагтхайрхан, Зүүн Хасагтхайрхан, Богд, Дунд Богд, Зүүн Богдын нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлөгийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан байдаг. Хасагтхайрханд шохойн чулуу, гантиг чулуун том жижиг агуй хонгил цөөнгүй бий. Хасагтхайрхан нь усны сүлжээгээр баян нутаг. Оргилоос нь эх авсан гол горхи нь хавцал хөндийгөөр урсан бэлийн захад хүрч хурдас хөрсөнд шургадаг. Бэлээр нь элсэн говь орших боловч 2200-3000 метрийн өндөрт нь хээрийн бүс оршиж, түүнд 100 ам километр талбайтай ой мод байдаг. 3000 метрээс дээш өндөрт нь тагийн бүслүүр оршино. Ингэж нэг ууланд говийн бүсээс эхлээд хээр, ой тайгын бүс тохиолдох нь ховор юм.
 



*

Хан Хэнтий



*

Увс нуурын ай сав

Төв Азийн говь цөлийн тархалтын хойд хил болж, цөлийн гандуу хуурай орчинтой зэрэгцэн оршиж экологийн өвөрмөц орчныг бүрдүүлдэг. Увс нуур, Түргэний уулс, Цагаан шувуут, Торхилог Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин нь байгалийн хувьд ялгаатай боловч бие биенээсэээ төдийлөн алслагдаагүй газар нутгийг хэсэгчлэн хамгаалж Увс нуурын ай савын дархан цаазат газрыг байгуулж 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Говь, цөлөрхөг хээр, хээр тал, ойт хээр, уул нуруу, мөнх цас, мөсөн гол зэрэг дэлхийн байгалийн бүс, бүслүүрийн бүхий л шинж төрхийг өөртөө агуулсан  Увс нуурын ай сав нь эргэн тойрон усаар хүрээлэгдсэн байдаг. Увс нуур нь Монголын хамгийн том давст нуур бөгөөд усны төвшин нь далайн төвшнөөс дээш 759 метр өргөгдсөн, Их нууруудын хотгорын хамгийн нам дор газар юм.



*

Отгонтэнгэр уул

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул д.алайн төвшнөөс дээш 4021 метр өндөр. Монголчууд эрт дээр үеэс Очирваань хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн ариун газар бөгөөд төрийн тахилгатай уул юм. 1779 оноос тахиж ирсэн бөгөөд 1930 он гэхэд тахилгыг зогсоосон байв. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар сэргээж Отгонтэнгэр уулын төрийн тахилгыг 4 жил тутам үйлдэж байхаар болжээ. Албан ёсоор 1818 онд дархалж байсан түүхтэй бөгөөд 1992 онд УБХ-ын тогтоолоор Отгонтэнгэр уулын дархан цаазат газрыг байгуулжээ. Ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай уулсаас бүрдэнэ. Мөлийсөн оройнууд  болон олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд энэ нь эндээс эх авдаг олон голуудын эх ундаргын үүсвэр болдог. Тухайлбал Их, Бага Богдын гол, Рашаан гол, Өвөр Богдын гол юм. Эдгээр голууд нь Завхан голд цутгадаг. Мөн сөнөсөн галт уулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн өвөрмөц сонин тогтоцтой нуурууд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг Бадархундага нуур нь 300 х 400 метрийн хэмжээтэй. Отгонтэнгэр уулын доод оргил нь 3000 метр өндөр бөгөөд түүнийг "Очирваань бурхны тахилын аяга” гэдэг. Тэрээр ойр орчмын бүх томоохон голуудын эх нь болдог байна. Уур амьсгал хатуу ширүүн чийглэг бөгөөд жилийн 4 улиралд хүйтэн сэрүүн, цастай байдаг. Чулуурхаг мөнх цэвдэгт хөрс нилээд тархсан, намхавтар уулсаараа бор шороон хөрстэй.



*

Нөмрөг

Халх Нөмрөгийн сав газар нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт оршдог бөгөөд Халх Нөмрөгийн гол, бусад олон жижиг гол горхины татам, бургасан шугуйт голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулсын хөндийн нуга, намгархаг хийгээд элсэн манхан бүхий дов толгод нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоц бүхий нутаг билээ. Энэхүү Монголын зүүн хязгаарын үзэсгэлэнт нутаг болох Хянганы экосистем, Манжуурын гаралтай ан амьтан, дэлхийд ховордсон биологийн төрөл зүйл, хэний ч гар хүрээгүй онгон зэлүүд байгалийг хамгаалах зорилготойгоор 1992 онд Нөмрөгийн дархан цаазат гэзэр нэртэйгээр улсын тусгай хамгаалалтанд авсан. Тус бүс нутагт Хянганы нурууны ойт хээрээс Төв Азийн хуурай хээрт шилжих шилжилтийн онцлогийг онгон төрхөөр нь үзэж танилцах боломжтой цорын ганц нутаг юм. Дэгээ, Нөмрөгийн голыг хамарсан Хянганы салбар уулс нь ойт хээрийн бүсэнд багтах бага талбайтай ч байгалийн мужлалаар бие даасан муж болон ялгагдах байгаль газарзүйн маш өвөрмөц ховор тогтоцтой нутаг билээ.  Монгол орны байгалийн 3 их мужийн нэг болох Хянганы уулархаг их мужаар дархан цаазат газрын хилийг тогтоосон байна. Нөмрөгийн дархан цаазат газарт дундаж өндөр нь далайн төвшнөөс дээш 1500 метрээс дээшгүй бөмбөгөр оройтой бэсрэг уулс олон байдгийн хамгийн өндөр нь 1504 метр өндөр Соёлз уул юм. Нөмрөгийн сав газарт далайн төвшнөөс дээш 1000 метр өндөр дэнж маягийн тал газар олон бий. Нөмрөг, Бүр, Галдастай голууд нийлж Гурван голын бэлчир хэмээгдэх үзэсгэлэнт газрыг бий болгодог. Хянганы уулсад уулын хар шороон хөрс зонхилж, ар хажуугаар нь ойн бараан, уулын нугын хөрс бага зэрэг тааралдана. Голын хөндийнүүдэд нугын хар шороон, голын хагшаа хурдаст намгархаг хөрс тогтворжсон байна. Уур амьсгалын хувьд чийглэгдүү сэрүүн зун, хахирдуу өвлийн уур амьсгалтай.



*

Монгол дагуур

Монгол улсын зүүн хойд хязгаарт Дорнод аймгийн Чулуун хороот, Гурванзагал, Дашбалбар сумдын нутгийн зарим хэсгээс бүрдэнэ.  Дагуурын чийглэг тал хээр, том жижиг нуур цөөрөм, гол горхи, намгархаг газар нь Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар болдог. Мөн халуун орны олон зүйл, усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлог билээ. Монгол дагуурын дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт "Даурский” хэмээх дархан цаазат газар оршино. Дэлхий нийтэд хамгаалах ёстой өвөрмөц газар нутаг гэж зарласан 200 экобүсийн тоонд Монгол дагуурын дархан цаазат газар ордог. 1993 онд хамгаалалтын захиргааг Дорнод аймгийн Чойбалсан хотод байгуулжээ. Тус захиргаа нь Дорнод Монгол, Монгол дагуур, Яхь нуур, Угтам уул, Тосон хулстай зэрэг тусгай хамгаалалтанд авсан газруудыг хариуцан ажиллаж байна. 



*

Дорнод Монгол

Төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн харуулсан, онгон байдлаа хадгалж үлдсэн жинхэнэ тал хээрийн үзэсгэлэнг зөвхөн Дорнод Монголоос үзэж болно. Цагаан зээрийн нүүдэллэн явах зам болсон газар нутаг бөгөөд ховор амьтан, ургамлын багагүй нөөцтэй. 1993 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Дорнод аймгийн зүүн урд, Сүхбаатар аймгийн зүүн хэсгийн нутгийг хамран улсын хилийн дагуу орших газар нутаг бөгөөд тэгш тал ховор, бэсрэг нам уулс, ухаа толгод, гүвээ тэдгээрийн хоорондох дэрст хоолой бүхий нутаг юм. Хамгийн өндөрлөг цэг нь Вангийн цагаан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 1099 метр,  хамгийн нам дор цэг нь Лагийн хоолойн урд хэсэг 709 метр болно.



*

Говийн бага дархан газар А,Б

Монголын зүүн өмнөд говийн үндсэн шинжийг төлөөлсөн байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан дэлхийд ховор хулан, хар сүүлт, аргаль янгирын гол байршил нутаг бөгөөд Монголын жинхэнэ говийн байгалийн иж бүрдэл, газарзүйн өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор дархлан хамгаалж улсын тусгай хамгаалалтанд авсан. Говийн бага дархан газар нь говийн аймгуудын зааг нутгийг хамарсан ерөнхийдөө зэлүүд байдалтай, хилийн дагуу жинхэнэ говийн эмзэг экосистем юм. Энэхүү дархан газар нь А, Б гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.



*

Богдхан уул


Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1294 онд гаргасан Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт "Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархалан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин бататган дархалж, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байна. 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ.



*

Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газар


Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг тул 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Алтай таван богд нь Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтай оршдог.





Site menu

^

Login form

^

Search

^

Our poll

^
Rate my site
Total of answers: 2

Tag Board

^
200

Statistics

^

Манайд 1
Зочин 1
Гишүүн 0

"Сэтгэлийн зөн" Хүүхдийн оролцооны удирдах зөвлөл

Heart-Vision

Календар

Ýêñêëþçèâíûå øàáëîíû DLE ñêà÷àòü áåñïëàòíî äëÿ dle.
Êóïèòü ýëåêòðîííûåñèãàðåòû.
Íîâûåøàáëîíû ñêà÷àòü äëÿ ucoz
Joomla 1.7ñêà÷àòü øàáëîíû.
Êóïèòü ýëåêòðîííûå ñèãàðåòûAtlantis ìîæíî êóïèòü.
Äîáðî ïîæàëîâàòü íà ñàéò ñêà÷àòü øàáëîíû è ñêðèïòû äëÿ ucoz.
«  9-р сар 2012  »
НяДаМЯЛХПүрБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Баян-Өлгий аймагийн хүүхэд залуучуудийн сайн сайханы төлөө бид зүтгэнэ
Веб сайтын урласан © Д.Сүх-Очир