Хар мод голлосон шинэсэн тайга зонхилно. Ой мод нь нэн шигүү учраас бутлаг, өвслөг ургамал харьцангуй бага талбайд тархсан байдаг. Бутлаг ургамлаас ямаан арц, боролзгоно, сургар ургахаас гадна, олон зүйлийн эмийн ургамал, жимс элбэг ургана. Хорьдол Сарьдагийн нуруунд ховор амьтан ургамал элбэг байдгаас буга, хандгай, аргаль, янгир, ирвэс, булга, унаган заарт харх, хүдэр байдаг. Хойлог, ёл, тас, бүргэд зэрэг шувуудтай. Хорьдол сарьдагийн нуруунд Монгол орны хойд хэсэгт орших аргаль хонины тасархайцсан явц хадгалагдан үлдсэн байдаг. Монголын улаан номонд орсон баданга хүдэр, цоохор ирвэс, халиун буга, хүрэн баавгай, янгир ямаа, цэвдэгийн цагаан ятуу, хойлог зэрэг нэн ховор хөхтөн амьтан амьдардаг.