Сүйхэнт орчим нь говийн бүсийн хайрган хөрстэй учраас ургамалжилт нь зүйлийн бүрдэл нөөцөөр элбэг бус юм. Олон наст бударгана, баглуурт ургамал ургана.
Сүйхэнтийн бүсэд хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль зэрэг туурайтан байхаас гадна элсний зусаг, говийн алагдаага, сибирийн алагдаага зэрэг олон зүйлийн мэрэгч амьтад амьдардаг.