*
МОНГОЛ ИРВЭСИЙН ЗУЛЗАГА АНХ УДАА ПАТЕРИА ТАТУУЛАВӨмнөговь аймгийн Тост ууланд саяхан мэндэлсэн ирвэсийн гурван зулзаганы зургийг ирвэс хамгаалах "Пантера” хөтөлбөрийн эрдэмтэд дурандаа буулган, нэг минутын бичлэг хийжээ. Энэ нь монгол ирвэс зулзагныхаа хамт дүрс бичлэгт орсон дэлхийн анхны тохиолдол болжээ.
*
МАНХЭТТЕНААС ХОЁР ДАХИН ТОМ МӨСӨН АРАЛ “ТӨРЖЭЭ”
Петерманн бол Гринландад үлдээд буй хоёр том мөсөн голын нэг юм байна. Делавэрийн их сургуулийн Байгаль орчин, далай, дэлхий судлалын коллежийн профессор Андрис Мьюнхов энэ сарын 17-нд өөрийн блогтоо энэ талаарх мэдээллийг оруулжээ. 120 ам километр талбай бүхий уг мөсөн арал нь 2010 онд үүссэн мөсөн арлаас хоёр дахин жижиг юм байна.
*
ДАЛАЙ ТЭНГИС МӨХЛИЙН ИРМЭГТ ОЙРТСООРДэлхийн дулаарал, уур амьсгалын нөлөөн дор хамгийн ихээр "хэлмэгдэж” буй байгалийн бүтээлүүдийн нэг нь далай. Цэнхэр гаригийн гадаргын 70 хувийг далай тэнгисийн ус эзэлдэг. Бөмбөрцгийн 2/3-ийг эзлэх энэхүү "байгууламж” аюулд учирч байгаа нь дэлхий мөхөлд ойртсонтой агаар нэг юм. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдөр байгаль дэлхий ямар байдалтай болсон талаар бид залхтал ярьж буй. Гэвч дахин дахин ярихаас аргагүй. Далай тэнгист олон аюул заналхийлэх болов. Үүний нэг нь хог хаягдал. Ялангуяа, хуванцар хаягдал далайтай орнуудын тол гойны өвчин болоод байна. Дэлхий даяар үйлдвэрлэж буй их хэмжээний хуванцар хаягдлын эцсийн "зогсоол” нь далай болчихоод байна. Үүний улмаас усанд хаягдсан хуванцрын өчүүхэн жижиг хэсэг далайн амьд биетүүдэд заналхийлэх болжээ. Тэнгисийн усны мандал дээр хөвөх тоосоцрыг томруулаад харвал яг л тостой аяганд хүйтэн ус хийхэд ямар болдог билээ, тийм байдалтай болсныг олон орны эрдэмтэд сануулсаар байна. Тэрхүү бичил хэлтэрхийн нэг ширхэг нь таван мм ч хүрэхгүй голчтой. Элсний ширхэгээс жижиг, зүүний үрүүрээс ч нарийн, эмэгтэйчүүдийн энгэсэг мэт нунтаг тэр хувацруудыг энгийн нүдээр харах ямар ч боломжгүй.
*
ХОГ ХАЯГДЛЫН ЭКО ШИЙДЭЛХог хаягдлыг ашиглан манай залуусын урласан бүтээлүүдийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа "Хог хаягдлын эко шийдэл 2012” уралдаанд ирсэн байгальд хамгийн ээлтэй, уралдааны утга санааг нэлээд сайн гаргаж чадсан бүтээлүүдийг танилцуулж байна.
*
ИГУАСУ ХҮРХРЭЭ
Нийт эзлэх талбайн өргөн нь 1600 метр гээд бодвол дэлхийд тэргүүлж болох ч тэнд дундуураа зааглагдсан, өргөн, нарийн 275 хүрхрээ урсдаг байна. Хүрхрээнүүдийн хамгийн том нь 82 метрийн өндөр. Игуасу гэдэг нь их ус гэсэн утгатай Бразилын эртний үг ажээ.
*
АГНУУРЫН НӨӨЦ НЬ ХОМСДООД БАЙХАД ЗАГАС АГНАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСООР БАЙХ УУ?
Байгалиа хамгаалах энэ зан үйл манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр үгүй болж, загас аюулд өртсөөр удаж байна. Манай орны хамгийн их загастай Буйр, Хар ус, Тэрхийн цагаан нуур, Ховд голоос их хэмжээгээр агнаснаас томоохон гол, нуур цөөрмүүдэд загас ховордлоо.
*
Улсын тусгай хамгаалалттай газрын хэмжээ нийт нутгийн 17 хувьд хүрэв![]()
*
Озоныг сэргээн, эх дэлхийгээ сэрүүцүүлэхүй![]() Монреалийн протокол бол
дэлхийн дулаарлыг сааруулахад дэм болсон гайхалтай амжилт бөгөөд дэлхий
нийтээр түүнд нэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч энэ талаар идэвхитэй
сурталчилсан. Бодлого, хууль, журмаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр
чиглэсэн мэдлэг, харилцааны арга хэмжээ авах нь олон нийтийн дэмжлэг,
ойлголтыг бий болгоход нэн чухал, ялангуяа улс орон бүр өөрт тохиолдож
буй байгаль орчны асуудлыг шийдэхийг эрмэлзэж байгаа энэ үед бүр чухал
юм гэж Налака Гунавардэнэ тэмдэглэж байна.
|
Бидний тухай [1] |
Шагнал [0] |
Тайлан [1] |
Үйл ажиллгаа [0] |
Монгол орны үзэсгэлэнт байгал [1] |
EBook [0] |
Дархан цаазат газрууд [11] |
Байгалын цогцолбор газрууд [12] |
Байгалын нөөц газрууд [0] |
Дурсгалт газрууд [8] |
Хил дамнасан тусгай хамгаалалттай газрууд [0] |
Дэлхийн өвд орсон газрууд [0] |
Фото мэдээ [2] |