Main » 2012 » 7-р сар » 29 » МАНХЭТТЕНААС ХОЁР ДАХИН ТОМ МӨСӨН АРАЛ “ТӨРЖЭЭ”
2:03 PM
МАНХЭТТЕНААС ХОЁР ДАХИН ТОМ МӨСӨН АРАЛ “ТӨРЖЭЭ”

Гринландын Петерманн мөсөн голын мөс цуурч, Манхэттений газар нутгаас хоёр дахин том талбайтай мөсөн арал үүссэн талаар "Sciencedaily” цахим хуудсанд мэдээлжээ. Шинээр үүссэн уг мөсөн арлыг Канадын Мөсний төв, Делавэрийн их сургуулийнхан хамтран нээсэн аж.

Петерманн бол Гринландад үлдээд буй хоёр том мөсөн голын нэг юм байна. Делавэрийн их сургуулийн Байгаль орчин, далай, дэлхий судлалын коллежийн профессор Андрис Мьюнхов энэ сарын 17-нд өөрийн блогтоо энэ талаарх мэдээллийг оруулжээ. 120 ам километр талбай бүхий уг мөсөн арал нь 2010 онд үүссэн мөсөн арлаас хоёр дахин жижиг юм байна.

Ийнхүү хоёр жилийн хугацаанд аварга том хоёр арал үүссэн тохиолдол сүүлийн 150 жилд үзэгдээгүй тухай тэрбээр өгүүлжээ. Түүнчлэн 1987 оноос хойш Гринланд, Элсмирийн арлын хойд хэсгээр агаарын температур жилд 0.025-0.11 градусаар нэмэгдэж буйг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Гринландын хойд хэсэг, Канадад дулаарал дэлхийн дунджаас тав дахин эрчимтэй явагдаж байгаа аж. Гэхдээ энэ нь мөсөн арал үүссэн шалтгаан гэж ойлгож болохгүй гэнэ. Учир нь тийм хэмжээний градусын өөрчлөлт мөсөн голд нөлөөлж чадахгүй хэмээн А.Мьюнхов үзжээ.

Тэрбээр 2003 оноос хойш Грин лан дын мөсийг судалж байгаа бөгөөд 2010 онд үүссэн мөсөн арлыг мөн нээсэн юм байна. Үүнээс өмнө томоохон мөсөн "байгууламж” үүссэн тохиолдол 50 жилийн өмнө бүртгэгджээ. 1962 онд Элсмирийн арлын хойд хэсэгт 600 ам километр талбай бүхий мөсөн арал үүсэж байсан юм байна.


Views: 544 | Added by: sukhee | Rating: 2.3/3
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]


Site menu

^

Login form

^

Search

^

Our poll

^
Rate my site
Total of answers: 2

Tag Board

^
200

Statistics

^

Манайд 1
Зочин 1
Гишүүн 0

"Сэтгэлийн зөн" Хүүхдийн оролцооны удирдах зөвлөл

Heart-Vision

Календар

Ýêñêëþçèâíûå øàáëîíû DLE ñêà÷àòü áåñïëàòíî äëÿ dle.
Êóïèòü ýëåêòðîííûåñèãàðåòû.
Íîâûåøàáëîíû ñêà÷àòü äëÿ ucoz
Joomla 1.7ñêà÷àòü øàáëîíû.
Êóïèòü ýëåêòðîííûå ñèãàðåòûAtlantis ìîæíî êóïèòü.
Äîáðî ïîæàëîâàòü íà ñàéò ñêà÷àòü øàáëîíû è ñêðèïòû äëÿ ucoz.
«  7-р сар 2012  »
НяДаМЯЛХПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Баян-Өлгий аймагийн хүүхэд залуучуудийн сайн сайханы төлөө бид зүтгэнэ
Веб сайтын урласан © Д.Сүх-Очир