Main » 2012 » 7-р сар » 29 » ХОГ ХАЯГДЛЫН ЭКО ШИЙДЭЛ
2:01 PM
ХОГ ХАЯГДЛЫН ЭКО ШИЙДЭЛ

Хог хаягдлыг ашиглан манай залуусын урласан бүтээлүүдийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа "Хог хаягдлын эко шийдэл 2012” уралдаанд ирсэн байгальд хамгийн ээлтэй, уралдааны утга санааг нэлээд сайн гаргаж чадсан бүтээлүүдийг танилцуулж байна. 

ТОРНООС "ТӨРСӨН” ТОР

Хэт нимгэн буюу таваас доош мм-тэй гялгар уутыг дахин боловсруулж болдоггүй учраас дэлхийн ихэнх улс орон хэрэглэхийг хуулиар хориглосон. Манай улс мөн ийм төрлийн гялгар уутыг хэрэглэхийг хориглосон хууль гаргасан боловч харамсалтай нь хэрэгжилгүй хоёр жилийн нүүр үзсэн. Тэгвэл уг тэмцээний оролцогчид 260 ширхэг цэнхэр уутыг сүлжин, энэхүү цүнхийг урлажээ. Хэрэв тэр уутнууд хаягдсан бол хөрсөнд булагдаж, задралгүй 50-400 жил болно гээд бод доо. Задрах явцдаа ч хороо 1000 жил ялгаруулсаар байх болно. 

УТСАН ХҮҮХЭЛДЭЙ

"Эрдэнэт-хивс” үйлдвэрээс 20 см урттай ноосон утас өдөрт машин машинаар гардаг гэнэ. Харамсалтай нь тэр их утсыг ашиглалгүй шатаадаг юм байна. Тэгвэл Ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн багш нар хамтраад 20 см урттай ноосон утаснуудыг холбож энэхүү хүүхэлдэйг нэхжээ. Хог болгон шатааж хаядаг тэр олон машин утаснуудыг эргэлтэд оруулбал магадгүй хүүхдэд хортой хуванцар тоглоомонд хөрөнгө оруулах шаардлагагүй болж болох аж. 

ТАРМУУР

Сүүлийн үед айлууд хуучны модон цонхоо вакум болгон шинэчлэх нь элбэгшсэн. Тэгвэл дээхнэ үеийн модон цонхны бариулуудыг хаягдахаас нь өмнө ийнхүү гагнаж, бат бөх тармуур хийсэн байна.  ХУВАНЦАР ШҮҮР Гудамж, талбай цэвэрлэгч нарын хэрэглэдэгтэй адил шүүрийг ингээд л хийчихэж болох нь. Ундааны хуванцар саванд иш залгаад, үзүүрүүдийг нь хайчлахад ийм бөх шүүртэй болж болох аж. 

ТЕТРАПАКАН ЦҮНХ

Айлуудын хогноос өдөр бүр гардаг ундаа, сүүний тетрапак савыг ашиглан уг торыг сүлжжээ. Нийт 10 орчим сав энэ цүнхийг бүтээхэд орсон байна. Тетрапак сав нь тугалган бүрхүүлээс эхлээд долоон давхаргаас бүтдэг байна. Тиймээс энэхүү тор хэр баргийн ачааг даахуйц бат бөх болжээ.  

МОНГОЛ ГЭРИЙН ХУВАНЦАР ХАНА

Монголчууд эртнээс нүүдэллэн амьдарч, өнөөдрийг хүртэл гэрээ барьсаар байгаа. Харин нэг гэрийг хийхэд 160 нялх бургас, дөрвөн том хар мод тайрдаг юм байна. Хэрэв гэрийн ханыг хуванцраар хийвэл бид 160 нялх бургасыг аврах боломжтой. Энэхүү хуванцар ханыг ундааны сав ашиглан хийсэн байна. Хуванцар савуудыг өмнөд хөршийн техник ашиглан хайлуулж, ийнхүү хэвэнд цутгажээ. Хэрэв бага зэрэг уян хатан болгочихвол шууд ашиглах боломжтой юм байна. Энэ бол үнэхээр эко шийдэл. Учир нь мод тайрахаас сэргийлэхийн зэрэгцээ хуванцар хаягдлыг бууруулах санааг гаргаж чаджээ.

НҮҮДЭЛ

Гудамжаар нэг байдаг шилний хагархайнуудаар монголчуудын нүүдэллэж буй байдлыг гаргажээ.

Views: 487 | Added by: sukhee | Rating: 1.0/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]


Site menu

^

Login form

^

Search

^

Our poll

^
Rate my site
Total of answers: 2

Tag Board

^
200

Statistics

^

Манайд 1
Зочин 1
Гишүүн 0

"Сэтгэлийн зөн" Хүүхдийн оролцооны удирдах зөвлөл

Heart-Vision

Календар

Ýêñêëþçèâíûå øàáëîíû DLE ñêà÷àòü áåñïëàòíî äëÿ dle.
Êóïèòü ýëåêòðîííûåñèãàðåòû.
Íîâûåøàáëîíû ñêà÷àòü äëÿ ucoz
Joomla 1.7ñêà÷àòü øàáëîíû.
Êóïèòü ýëåêòðîííûå ñèãàðåòûAtlantis ìîæíî êóïèòü.
Äîáðî ïîæàëîâàòü íà ñàéò ñêà÷àòü øàáëîíû è ñêðèïòû äëÿ ucoz.
«  7-р сар 2012  »
НяДаМЯЛХПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Баян-Өлгий аймагийн хүүхэд залуучуудийн сайн сайханы төлөө бид зүтгэнэ
Веб сайтын урласан © Д.Сүх-Очир