Main » 2012 » 7-р сар » 29 » Улсын тусгай хамгаалалттай газрын хэмжээ нийт нутгийн 17 хувьд хүрэв
1:50 PM
Улсын тусгай хамгаалалттай газрын хэмжээ нийт нутгийн 17 хувьд хүрэв
УИХ-ын энэ удаагийн хаврын чуулганаар байгаль орчны багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тодруулбал, хаврын чуулганы эхний өдрөө Монгол Улсын байгаль орчыг хамгаалах багц хуулийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн бол чуулган түр завсарлах сүүлийн өдрөө "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталлаа. "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол батлагдсанаар Монгол Улсын ТХГН-ийн хэмжээ 1,5 сая га-гаар нэмэгдэж, нийт газар нутгийн 17 хувьд хүрэв. Ингэснээр 2008-2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 15 хувьд хүргэнэ гэсэн зорилт бүрэн биеллээ. Энэ тогтоолоор газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх олговрыг тооцож олгохыг Засгийн газарт даалгасан. Байгаль орчны тэнцэл, унаган төрхийг хадгалан хамгаалахад болон байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд ач холбогдол бүхий зарим газар нутгийг дор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан юм. Үүнд: 1/ Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Төв аймгийн Эрдэнэ сумдын зарим хэсгийг Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн заагт хамруулан дархан цаазат газрын ангиллаар; 2/ Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших Заг Байдрагийн голын эхэн сав нутаг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэйн голын ай сав нутаг Хэнтийн аймгийн Мөрөн сумын нутагт орших Өндөрхаан уулыг байгалийн цогцолборт газрын ангиллаар; З/ Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумдын нутгийг дамнан орших Хар Азаргын нурууг, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт орших Хүрээмандал уулыг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан сумдын нутгийг дамнан орших Баянцагааны талыг, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Дархан уулыг болон мөн аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэн Тооно уулыг, Увс аймгийн Хяргас сумын нутагт орших Булганхангай уулыг байгалийн нөөц газрын ангиллаар; 4/ Увс аймгийн Давст сумын нутагт орших Мөнгөт Цахир уулыг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Дарханхаан уулыг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хангал нуурыг, мөн аймгийн Батширээт сумын нутагт орших Биндэръяа хан уулыг байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус шинээр авав. Мөн байгалийн бүс, бүслүүрийн хэв шинжийг төлөөлж чадах ховор амьтан, ургамлын байршил, түүх, соёлын дурсгал бүхий нутаг Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулууны байгалийн нөөц газрын талбайн хэмжээг дээрх сумдын зарим газар нутгаар өргөтгөж ангилал дээшлүүлэн Их газрын чулууны байгалийн цогцолборт газар болгон өөрчлөв. УИХ-ын 2012 оны 5 дугаар сар 23-ны өдрийн тогтоолоор бас Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн заагийг шинэчилж, Их Газрын чулууны байгалийн цогцолборт газар, Заг Байдрагийн голын эхэн сав нутгийн байгалийн цогцолборт газар, Чигэртэйн голын ай сав нутгийн байгалийн цогцолборт газар, Өндөрхаан уулын байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тус тус баталсан.   Эх сурвалж: www.mne.mn
Views: 490 | Added by: sukhee | Rating: 3.0/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]


Site menu

^

Login form

^

Search

^

Our poll

^
Rate my site
Total of answers: 2

Tag Board

^
200

Statistics

^

Манайд 1
Зочин 1
Гишүүн 0

"Сэтгэлийн зөн" Хүүхдийн оролцооны удирдах зөвлөл

Heart-Vision

Календар

Ýêñêëþçèâíûå øàáëîíû DLE ñêà÷àòü áåñïëàòíî äëÿ dle.
Êóïèòü ýëåêòðîííûåñèãàðåòû.
Íîâûåøàáëîíû ñêà÷àòü äëÿ ucoz
Joomla 1.7ñêà÷àòü øàáëîíû.
Êóïèòü ýëåêòðîííûå ñèãàðåòûAtlantis ìîæíî êóïèòü.
Äîáðî ïîæàëîâàòü íà ñàéò ñêà÷àòü øàáëîíû è ñêðèïòû äëÿ ucoz.
«  7-р сар 2012  »
НяДаМЯЛХПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Баян-Өлгий аймагийн хүүхэд залуучуудийн сайн сайханы төлөө бид зүтгэнэ
Веб сайтын урласан © Д.Сүх-Очир