Main » 2012 » 7-р сар » 29 » Озоныг сэргээн, эх дэлхийгээ сэрүүцүүлэхүй
1:25 PM
Озоныг сэргээн, эх дэлхийгээ сэрүүцүүлэхүй

Монреалийн протокол бол дэлхийн дулаарлыг сааруулахад дэм болсон гайхалтай амжилт бөгөөд дэлхий нийтээр түүнд нэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч энэ талаар идэвхитэй сурталчилсан. Бодлого, хууль, журмаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр чиглэсэн мэдлэг, харилцааны арга хэмжээ авах нь олон нийтийн дэмжлэг, ойлголтыг бий болгоход нэн чухал, ялангуяа улс орон бүр өөрт тохиолдож буй байгаль орчны асуудлыг шийдэхийг эрмэлзэж байгаа энэ үед бүр чухал юм гэж Налака Гунавардэнэ тэмдэглэж байна.



Монреалийн протокол бол олон улсын түвшинд байгаль орчны чиглэлээр хамгийн амжилттай хэрэгжиж буй гэрээ юм. Гэхдээ хийх зүйл бас л их байна. Засгийн газар хоорондын энэхүү гэрээ Венийн конвенцийн нэг хэсэг болон 1987 оны 9 дүгээр сард батлагдах үед огт яригдаж байгаагүй шинэ зүйл ч илрэн гарч ирж байна.

Энэхүү протоколыг нийт 196 орон соёрхон баталж, нэгдэн орсон нь НҮБ-ын гишүүн орны тооноос дөрвөөр илүү байгаа юм. Нэг зууны талын тал болох энэ богино хугацаанд тус Протоколын дор дэлхийн бүхий л улс орны засгийн газар, үйлдвэрийн салбарынхан нэгдэн, агаар мандлын дээд давхаргад буй озоны давхаргыг гэмтээж буй химийн бодисын хэрэглээг шат дараалан зогсоох, бууруулах арга хэмжээ авсан билээ.

2009 оны сүүлчээр озон задлах гол химийн бодис болох хлорфторт нүүрстөрөгчийн хэрэглээг бүрэн зогсоосноор тэмдэглэлт үйл явдал болсон.

Уг гэрээний ачаар дэлхийн агаар мандлын дээгүүр буй озон устах гамшгийг зайлуулж, арьсны хавдар, нүдний болор цайх өвчний мянга мянган тохиолдлоос сэргийлж чадсан. Одоогийн чиг хандлага хэвээр үргэлжилбэл 2070 он гэхэд озон эргээд байгалийн ердийн түвшиндээ хүрнэ гэж үздэг.

Энэ бол дангаараа маш гайхамшигтай амжилт юм. Гэтэл энэ гэрээний хүчинд дэлхийн дулаарал бас бараг 7-12 жилээр саарсан гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй билээ.

Ийнхүү давхар амжилтанд хүрсний нэг үндэс нь аль аль нь агаар мандалтай холбоотой асуудал байгаад оршино. Хлорфторт нүүрстөрөгчийн хамгийн түгээмэл хэлбэр болох CFC-12 бол нүүрсхүчлийн давхар исэлтэй (CO2) харьцуулахад даруй 12,000 дахин их хэмжээгээр дэлхийн дулааралд нөлөөлөх чадалтай.

Тиймээс ХФН-ыг устгаснаар тус Протокол 8 гига тонн дулааруулагч хийг агаар мандлаас шууд зайлуулсан гэсэн үг. Энэ нь 55 сая автомашин 30 жилийн турш гаргах нүүрсхүчлийн давхар исэлтэй дүйцэхүйц хэмжээ юм.

Тус Протокол нь дэлхийн дулааруулагч хийг устгахад үнэхээр нөлөөлж, бүр Киотогийн Протоколын хүрээнд хүрч амжаагүй байгаа тэр түвшнээс 4 дахин их хэмжээний хийг зайлуулж чадсан билээ.

Гэхдээ үүнээс илүү том шийдвэл зохих асуудал байна: энэ бол HCFC болон HFC  гэгдэх өөр хоёр төрлийн хийг бууруулах явдал юм.

Протокол анх хэрэгжиж эхэлж байх үед энэ хоёр төрлийн хийг CFC-ыг орлуулах хий болгон сурталчилж байсан. HCFC бол CFCК-тай харьцуулахад озон задлах нь бага, харин HFC нь ямар ч нөлөөгүй. Гэхдээ аль аль нь дулааралд маш ихээр буюу нүүрсхүчлийн давхар ислээс 1700 дахин их нөлөөлдөг, тиймээс уур амьсгалын өөрчлөлтөнд хувь нэмэр оруулдаг.

 

Озоны болон уур амьсгалын гэрээг уялдуулах нь

Монреалийн протоколд зааснаар хөгжиж буй oрнуудад түгээмэл хэрэглэгдсэн хэвээр байгаа HCFC-ыг 2030 он гэхэд шатлан хэрэглээнээс гаргана. Энэ нь 9,000 сая метр тонн нүүрсхүчлийн давхар исэлтэй тэнцэх хэмжээний хийг агаарт цацагдахаас сэргийлнэ гэсэн үг юм. Гэхдээ нэг нөхцөл бий: уур амьсгалын энэхүү ашиг тусыг зөвхөн HFC-г CFC болон HCFC-ны гол орлуулагч болгон өргөнөөр хэрэглэхгүй байх тохиолдолд хүртэх боломжтой.

Одоогийн байдлаар HFC-ыг шахан гаргах олон улсын тохирсон төлөвлөгөө, түүийг хэрэгжүүлэх механизм алга байна.

Энэ зайг ойрын үед нөхөх боломжтой. HFC-ыг хязгаарлах тохироо ч бүрдэж эхэлж байна.

2007 онд Монреалийн протоколд нэгдэн орсон засгийн газрууд озоны давхаргыг л хамгаалахад голдуу чиглэж ирсэн ажлынхаа уур амьсгалд үзүүлэх нөлөөг авч үзэн түүхэн шийдвэрийг гаргасан.

2009 оны 7 дугаар сард дэлхийн 8 том аж үйлдвэржсэн орны тэргүүн сайн дурын үндсэн дээр HFC -ыг бууруулахаар харилцан тохирсон. 2009 оны 8 дугаар сард Мексик, Канад, АНУ хамтран Монреалийн протоколын хүрээнд HFC-ыг хэрэглээнээс үе шаттай гаргахаар шийдсэн.

Озон, уур амьсгалын гэрээ тус тусдаа санаачлага болон хөгжсөн бөгөөд хүний үйл ажиллагаанаас үүдсэн агаар мандлын онцлог нэг асуудлыг шийдэх зорилготой байсан билээ. Харин талууд нэгдмэл ойлголтонд хүрэх буюу яг энэ жишээний хувьд нэг агаарын төлөө тэмцэж байгаа гэдгээ ойлгоход 20 жил шаардагдсан билээ.

Сүүлийн хэдэн жилд Монреалийн Протокол нь мянга мянган ногоон ажлын байр бий болгох эрчим хүчний хэмнэлттэй технологийг анхдагч болон дэмжиж байгаа юм. Хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын аж үйлдвэрийн салбарынхан, засгийн газруудын түншлэл нь хил дамнасан байгаль орчны асуудлыг шийдвэрлэх олон улсын хамтын ажиллагааны загвар болохын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрт үнэтэй сургамж болж байгаа билээ.

Антарктик дэх озоны цоорхой, 2001 оны 9 дүгээр сарын 17 – NASA-гийн авсан зураг

ozone ozone

 

Озоны талаарх мэдээллийг хүргэх – дэлхийн дулаарлын тухай мэдээ


Озоны задрал, уур амьсгалын дулаарал гэсэн агаар мандлын харилцан хамааралтай асуудлыг шийдэхээр улс орнууд арга хэмжээ авахын хамт олон нийтийн ойлголт, дэмжлэг нэн чухал юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдгээр асуудлыг байнга дамжуулан таниулах нь тийм ойлголт бий болоход туслан, хөгжилтэй болон хөгжиж буй улс орнуудын аль алинд улс төрийн идэвх эрмэлзэл бий болгодог.

2009 оны 10 дугаар сарын 8-9-нд Тайландын Чанг майд болсон "Озон ба хэвлэл мэдээлэл” сэдэвт дугуй ширээний уулзалт дээр Азийн улс орнуудын туршлагатай сэтгүүлч, мэдээллийн хэрэгслийнхэн ийм хэрэгцээ байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн мэргэжлийн хүмүүс, мэдээллийн ажилтнууд хоорондоо мэдээлэл, туршлагаа солилцож байх хэрэгтэйг давтан илэрхийлжээ.

Мэдээллийн ажилтнуудын хувьд озон, уур амьсгалын асуудлаарх мэдээлэл, сургалт, сурталчилгааг үр дүнтэй хийж гүйцэтгэе гэвэл тэд юуны өмнө энэхүү асуудлын ээдрээ, нарийн учрыг ойлгосон байх хэрэгтэй. Харин үүний тулд эксперт мэргэжилтнүүдтэй харьцах, судалгаатай танилцах, уулзалт хуралд суухад хялбар, тийм боломжоор тогтомол хангагдаж байх шаардлага гардаг.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-тэй хамтран TVE Asia Pactific-ээс "Озон ба хэвлэл мэдээлэл” дугуй ширээний уулзалт зохион байгуулсан. Түүнд Зүүн Ази, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Азийн 11 орноос 15 сэтгүүлч, мэдээллийн хэрэгслийн ажилтнууд оролцсон бөгөөд тэд бүгд озон, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэвлэмэл болон телевиз, онлайн хэлбэрээр сурвалжлан дамжуулж ирсэн туршлагатай хүмүүс байв. Мөн мэргэжлийн шинжээч, НҮБ-ын ажилтан 10 хүн оролцсон байна.

Тус уулзалтаар озоны задрал бол аль хэдийн "шийдэгдчихсэн” байгаль орчны асуудал гэсэн төсөөлөөл оршиж байгааг хүлээн зөвшөөрсөн. Монреалын Протокол озоны давхаргыг гэмтээж буй 100 гаруй химийн бодисыг амжилттай зохицуулалтанд оруулж чадсан ч озон сэргэхэд хэдэн арван жил шаардагдана. Энэ хугацаанд Протоколын заалтыг даган мөрдөх явдлыг үргэжлүүлэн хангах ёстой бөгөөд үүнд олон нийтийн шахалт, хэвлэл мэдээллийнхний сонор соргог ажиллагаа нэн чухал юм.

Уур амьсгалын хямрал болж байгаа тул олон нийтэд суурь ойлголт, мэдлэг олгоод зогсохгүй тэдний хандлага, зан үйлийг ч өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр уулзалтанд оролцогчид санал нэгдэв. Ийнхүү хандлага, зан үйлийг өөрчлөхөд хэцүү бөгөөд мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг удаан хугацааны туршид шаардлагатай болдог.

Үүнд тоо баримт, үндэслэлтэй дүн шинжилгээ зайлшгүй чухал, гэхдээ хангалттай биш. Мэдлэг, дүн шинжилгээ, сэтгэл хөдлөлийг эрүүл зохистой холин ашигласнаар хүмүүсийг хандлагаа өөрчлөх, улмаар зан үйлээ өөрчлөхөд хөтлөх боломж илүү байдаг. Энэ үйл явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тулгуурласан харилцааг албан ёсны болон албан бус боловсрол, сургалт, кампанит ажил, бодлогын шинэчлэл зэргээр дэмжих шаардлагатай.

Дугуй ширээний уулзалтын оролцогчид хоёр талын хандивлагч болон олон талт байгууллагууд хэвлэл мэдээллийн ажилтан болон мэргэжлийн шинжээчдийн аль алиных нь чадавхийг бэхжүүлэхэд хөрөнгө оруулахыг уриалсан. Богино хугацааны сургалтанд суух болон урт хугацааны судалгааны ажил, сүлжээнд нэгдэн оролцох хэрэгцээ байгааг тэд дурдсан байна.

 

Байгаль орчинд үзүүлэх нөлөө, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөнд үзүүлэх нөлөөг бууруулахын тулд Монреалын Протокол нь одоо улс орнуудад ГХФК-ыг орлосон өөр хувилбар ашиглахыг уриалж байгаа юм. Хөргөгч, агаар сэлгэгч зэрэг ГХФК-ын гол хэрэглэгчид нь ГХФК-ны хэрэглээг шатлан арилгах, эрчим хүчний хэмнэлт болон уур амьсгалын өөрчлөлтийн зүй ёсны холбоос юм.

Гэвч бодит амьдрал дээр бизнесийн практик болон хэрэглэгчийн зан үйлийг өөрчлөхөд тийм хялбар биш.

Аммони, нүүрсхүчлийн давхар исэл, нүүрсустөрөгчн зэрэг байгалийн хөргөгч бодисуудын озон задалдаггүй, мөн уур амьсгалд ч ээлтэй хувилбаруудыг бизнесийнхан маш олон төрлийн хэрэглээнд зориулан гаргаад байна. Гэвч хөргөгч, агаар сэлгэгчид тэдгээрийг өргөн хэрэглэхгүй байгаа бөгөөд ялангуяа хөгжиж байгаа орнуудад ийм байдал харагдаж байна. Хэрэглээнээс шатлан гаргах сүүлчийн хугацаа нь нэлээд олон жилийн дараа болох тул ялангуяа жижиг ба дунд үйлдвэрийнхэн тэрхүү шинэ зүйлийг эхлэхэд эргэлзэнгүй хандаж байна. Хэрэглэгчид ч олонхи нь ахуйн цахилгааны хэрэгсэл худалдаж авах асуудлаа л бодолцож, харин урт хугацааны туршид гарах эрчим хүчний хэмнэлтээ бодохгүй байх тал бий.

Бас нэг бэрхшээлтэй зүйл бол хөргөгч, агаар сэлгэгч нь хэдэн сая өрх айл, албан газарт тархан байрласан байдаг тул хүндрэлтэй. Тэдгээрийг хэдэн мянган засварчин үйлчилгээ хийж байдаг.

Хэвлэл мэдээллийг оролцуулах тухай


Бодлого, хууль, журам зайлшгүй хэрэгтэй, гэхдээ бодит байдлыг өөрчлөхөд хангалттай биш. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил бол эдгээр бусад хүчин чармайлтанд чухал дэмжлэг болж чадна гэдгийг хүлээн зөвшөөрч ирсэн.

Үнэхээр ч озон гэмтээх химийн бодисыг хэрэглээнээс хасах дэлхий нийтийн хүчин зүтгэлд хэвлэл мэдээлэл онцгой үүрэг гүйцэтгэж, холбогдох талууд болон олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж ирсэн түүхтэй. Монреалын Протокол өөрөө тийм хурдан батлагдсан нь 1985 онд нээгдсэн "Озоны цоорхойг” хэвлэл мэдээлэл өргөнөөр нэвтрүүлэн дамжуулсантай холбоотой юм.

Сэтгүүлчид, мэдээллийн хэрэгслийн ажилтнууд бол уур амьсгалын өөрчлөлт, озоны задралаас үүдэн гарч буй маш олон бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд ‘мэдлэгийн зууч’ болж чухал үүрэг гүйцэтгэдэг гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Озоны хөтөлбөрийн тэргүүн Ражендра Шендэ хэлэв.

Тус Озоны хөтөлбөр нь Монреалын протоколыг хэрэгжүүлэх Олон талт сангийн туслалцаатайгаар Ази Номхон далайн 33 улс оронд үндэсний HCFC-ыг хэрэглээнээс хасах Удирдлагын төлөвлөгөөг боловсруулахад нь дэмжлэг үзүүлж байна. Бодлого, зохицуулалтын өөрчлөлт, холбогдох үйлдвэрийн салбарынханд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлаас гадна олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх явдал бол энэ төлөвлөгөөний нэг чухал хэсэг юм гэж Бүсийн ахлах зохицуулагч Атул Багай хэлж байна.

HCFC-г шат дараалан хэрэглээнээс хасах талаар үндэсний мэдээлэл харилцааны стратегээ Хятад, Энэтхэг, Малдив, Шри Ланка зэрэг ихэнх орон боловсруулан гаргаад байна. Тэрхүү стратегийн гол нэг хэсэг нь орон нутгийн болон үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагатай түншлэх явдал юм.

Үндэсний болон бүсийн түвшний энэ ажил нь бараг арваад жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн даян дэлхийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны  санаачлага дээр тулгуурлан хийгдэж байна. 2002 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Монреалын Протоколыг дэлхийн нийтээр даган мөрдөхөд чиглэсэн мэдээлэл, харилцааны стратеги гэсэн баримт бичгийг баталсан. Түүнд засгийн газар, аж үйлдвэрийн салбар, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхний зүгээс озонтой холбоотой явуулах мэдээлэл, харилцааны ажиллагаанд чиглэл болох хэд хэдэн гол санааг тодорхойлсон.

Түүний дараа 2004 онд НҮБ-ын Ази, Номхон далайн Бүсийн газраас тус бүс нутгийн түвшинд мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан бөгөөд 2008 онд шинэчилсэн. Энэ хугацаанд озоны давхаргыг авран хамгаалахын давхар ач холбогдол, дэлхийн дулаарлыг бууруулахад оруулж буй хувь нэмэр нь тодорхой болж ирсэн билээ.

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс озонтой холбоотой хэвлэл мэдээллийн ажлыг үндсэн хоёр арга замаар явуулж ирсэн:
• НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр ба Монреалын Протоколын Олон талт сангийн хамт хэвлэл болон телевизийн мэдээлэлд зориулсан материалыг боловсруулж, үнэгүй, аливаа хязгаарлалтгүй тараасан. Үүнд текст, график, комикс, видео мэдээ, баримтат кино, веб хуудас, мэдээллийн сан зэрэг орж байна.
• НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Озоны хөтөлбөрөөс хэвлэл мэдээлийн ажилтнууд, ялангуяа хөгжиж буй орнуудад ажилладаг мэдээллийн хэрэгслүүдийн идэвхтэй хамтран ажилласан. Энэ нь тэдний өөрийн хүчээр бүтээж, өөр өөрсдийн сувгаар цацах мэдээллийн ажиллагаанд нэмэр болох, урам шинэ санаа өгөх зорилготой байв.

Өнгөрсөн жилүүдэд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд үндэсний, бүсийн болон дэлхийн түвшний озонтой холбоотой асуудлыг тусгайлан сонирхдог сэтгүүлч, редактор, радио, телевизийн продюсерүүдийн албан бус сүлжээ бий болоод байна. 2009 оны 10 дугаар сард Тайландын Чанг майд болсон Озон ба хэвлэл мэдээлэл дугуй ширээний уулзалтанд хэд хэдэн гол идэвхтэй гишүүд ирж оролцсон. (Тоймыг шигтгээнээс харна уy).

Тус уулзалтын оролцогчид Ази Номхон далайн бүсэд озон болон уур амьсгалын асуудлыг сонирхон ажиллаж буй мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн ажилтнуудтай хамтын ажиллагагаа үргэжлүүлэхийг НҮБ-ын Байгаль орчны санд уриалсан. Энэхүү албан бус зөвлөлдөөн, түншлэл нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн өөрийнх нь мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагаанд хэрэгтэй зүйл болохын зэрэгцээ сэтгүүлч, телевизийн ажилтнууд мөн тус хөтөлбөр болон бусад төрөлжсөн байгууллагын бий болгосон мэдээлэл, дүн шинжилгээг олшруулан түгээн тархаах чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Налака Гунавардэнэ бол 20 гаруй жилийн турш хэвлэмэл болон телевизийн мэдээллийн сувгуудаар озон, уур амьсгалын асуудлыг хамран бичдэг шинжлэх ухааны сэдвээр дагнасан бичигч юм. Тэрээр 2009 онд болсон Чанг Майн Озон ба Хэвлэл мэдээлэл дугуй ширээний уулзалтын зохион байгуулахад идэвхжүүлэгчээр оролцсон.

 

Нэмэлт мэдээллийг дараахь веб хуудсуудаас авна уу:

  • http://www.tveap.org/?q=1009omr.php
  • UNEP DTIE OzonAction: http://www.unep.org/ozonaction/
  • HCFC Help Center: http://www.uneptie.org/ozonaction/topics/hcfc.asp
  • Ozone2Climate Times: http://www.unep.fr/ozonaction/ozone2climate
  • Asia media forum 
Views: 564 | Added by: sukhee | Rating: 2.3/3
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]


Site menu

^

Login form

^

Search

^

Our poll

^
Rate my site
Total of answers: 2

Tag Board

^
200

Statistics

^

Манайд 1
Зочин 1
Гишүүн 0

"Сэтгэлийн зөн" Хүүхдийн оролцооны удирдах зөвлөл

Heart-Vision

Календар

Ýêñêëþçèâíûå øàáëîíû DLE ñêà÷àòü áåñïëàòíî äëÿ dle.
Êóïèòü ýëåêòðîííûåñèãàðåòû.
Íîâûåøàáëîíû ñêà÷àòü äëÿ ucoz
Joomla 1.7ñêà÷àòü øàáëîíû.
Êóïèòü ýëåêòðîííûå ñèãàðåòûAtlantis ìîæíî êóïèòü.
Äîáðî ïîæàëîâàòü íà ñàéò ñêà÷àòü øàáëîíû è ñêðèïòû äëÿ ucoz.
«  7-р сар 2012  »
НяДаМЯЛХПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Баян-Өлгий аймагийн хүүхэд залуучуудийн сайн сайханы төлөө бид зүтгэнэ
Веб сайтын урласан © Д.Сүх-Очир