Main » 2012 » 7-р сар » 29 » ДАЛАЙ ТЭНГИС МӨХЛИЙН ИРМЭГТ ОЙРТСООР
2:02 PM
ДАЛАЙ ТЭНГИС МӨХЛИЙН ИРМЭГТ ОЙРТСООР

Дэлхийн дулаарал, уур амьсгалын нөлөөн дор хамгийн ихээр "хэлмэгдэж” буй байгалийн бүтээлүүдийн нэг нь далай. Цэнхэр гаригийн гадаргын 70 хувийг далай тэнгисийн ус эзэлдэг. Бөмбөрцгийн 2/3-ийг эзлэх энэхүү "байгууламж” аюулд учирч байгаа нь дэлхий мөхөлд ойртсонтой агаар нэг юм. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдөр байгаль дэлхий ямар байдалтай болсон талаар бид залхтал ярьж буй. Гэвч дахин дахин ярихаас аргагүй.

 Далай тэнгист олон аюул заналхийлэх болов. Үүний нэг нь хог хаягдал. Ялангуяа, хуванцар хаягдал далайтай орнуудын тол гойны өвчин болоод байна. Дэлхий даяар үйлдвэрлэж буй их хэмжээний хуванцар хаягдлын эцсийн "зогсоол” нь далай болчихоод байна. Үүний улмаас усанд хаягдсан хуванцрын өчүүхэн жижиг хэсэг далайн амьд биетүүдэд заналхийлэх болжээ. Тэнгисийн усны мандал дээр хөвөх тоосоцрыг томруулаад харвал яг л тостой аяганд хүйтэн ус хийхэд ямар болдог билээ, тийм байдалтай болсныг олон орны эрдэмтэд сануулсаар байна. Тэрхүү бичил хэлтэрхийн нэг ширхэг нь таван мм ч хүрэхгүй голчтой. Элсний ширхэгээс жижиг, зүүний үрүүрээс ч нарийн, эмэгтэйчүүдийн энгэсэг мэт нунтаг тэр хувацруудыг энгийн нүдээр харах ямар ч боломжгүй.

Тийм учраас тэр олон сая бичил хэлтэрхийнүүд амьтдын ходоодонд шигж байгаа нь хамгийн харамсалтай. Амьтдын биед нэг орсон л бол хэзээ ч гадагшилдаггүйн дээр хуванцраас ялгардаг хорт бодисоор амьтдыг алхам алхмаар дотроос нь хөнөөн "мэрж” байдаг аж. Байгаль дэлхийн нэг ширхэг өвч ургамал хүртэл байгалийн эргэлтэд орж байдаг. Өөрөөр хэлбэл, байгалийн эргэх холбооны жам ёсоор тийнхүү хордсон загас, далайн амьтад хоол хүнс болон хүний ходоод гэдэс рүү орж буйг эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаанууд нотолсоор байна. Хүний хүчин зүйлээр үүсэж буй дараагийн нэр уршиг нь бохир ус. Байгалийн нөөц баялгийг хэзээ ч шавхагдашгүй мэт боддог, амин хувиа хичээдэг хүмүү сийн өчүүхэн сэтгэлгээний уршгаар бай галь дэлхий хо хирч буйн жишээ энэ. Гадаадын орнуудад хаяг дал усаа ямар ч шүүлт үүргүйгээр да лай руу цутгадаг үйлдвэр олон байдаг гэ нэ. Үйлдвэрийн хог хаягдал гэ дэг ахуйн хаягд лыг бодоход хавьгүй бохир бө гөөд бохирдол нь химийн хорт найрлага агуулж байдаг. Ахуйн хаягдал ус ч ямар нэг байдлаар далайн усанд дусал нэмэрлэж байдаг аж.

Эрдэмтдийн судалгааны үр дүнд гарч ирсэн бас нэг томоохон асуудал хувцас угаахад ялгардаг бичил хялгас. Ний лэг материалтай нэг хувцас угаахад 300 гаруй мянган бичил хялгас усанд ордог бөгөөд энэ хялгаснууд ямар ч нарийн шүүлтүүрт тордоггүй ажээ. Хор хөнөөл нь мэдээж дээрх хуванцрын тоосонцруудаас дутахгүй их. Хүн, амьтны ходоодонд орвол гадагшлалгүй байсаар тэр хүнтэй хамт "үхнэ”. Энэ мэт олон асуудал далай тэнгисийг тарчлааж буй. Хэдийгээр хүмүүс бид оролцохгүй ч байгалийн хүчин зүйл далай тэнгисийн мөхлийг мөн эрчимжүүлж байгаа юм. Сүү- лийн 20 жилд дэлхийн агаарын дундаж температур хоёр градусаар нэмэг дээд буй. Үүний улмаас хоёр туйлын мөс бага багаар хайлж байгаа нь далайн амьдралын хэв маягийг алдагдуулав. Хамгийн түрүүнд өөрчлөгдсөн зүйл нь далайн усны температур нэмэгдэж, хүчиллэгийн хэмжээ өссөн явдал. Хойд туйл орчмын агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ нэг саяд 400 жижиг хэсэг буюу 400 ppm (ппм)-д хүрснийг эрдэмтэд тогтоожээ.

Аляск, Гринланд, Норвеги болон Исланд орчмын агаар мандал дахь хүлэмжийн хий сүүлийн 800 мянган жилд анх удаа ийм өндөр түвшинд хүрсэн нь энэ. Үйлдвэржилтийн эрин үе эхлэхээс өмнө дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ ойролцоогоор 280 ппм байсан нь явж явж өнөөх л хүн хэмээх гайхлуудын балгаар нэмэгдсэн хэрэг. Яагаад гэвэл хүн төрөлхтөн уур амьсгалын дулаарлын ул үндсийг эхлүүлснээс болж далайн мөс хайлж эхэлсэн. Антарктидын мөс хайлах явцдаа их хэмжээний метан ялгаруулж байгааг мөн л эрдэмтэд тогтоосон. Өөрөөр хэлбэл, цэвдэг, мөсөнд шингэсэн байсан хүлэмжийн хий агаарт дэгдэх болов. Далайн усны хүчиллэг чанар нэмэгдсэн явдал нь усан дорх экосистемийн нэгэн чухал тогтоц болох шүрэн арлуудыг сүйрэлд хүргээд буй юм.

Үүний зэрэгцээ шүрэн арлын экосистемийг тэнцвэртэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг аварга махчин загас үлгэрийн баатар болоход тун ойртсон. Акул буюу аварга махчин загасны тоо толгой өдгөө 90 хувиар цөөрчихөөд байгааг хэдхэн сарын өмнө эрдэмтэд зарласан. Гол шалтгаан нь мэдээж хүн хэмээх мангас. Ази тивийнхэн аварга загасыг жилд сая са яар нь барьдаг гэж байгаа. Ихэвчлэн дээд зэрэглэлийн хоолонд ашиглахаас гадна хорт хавдрын өвчлөлийн эсрэг хамгийн сайн "эм” гэсэн шалтгаанаар хядаж байгаагаас ийм байдалд хүрчээ. Олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн цоо шинэ нэгэн судалгаагаар Грийн ландаас эхтэй 200 гаруй мөсөн голын урсацын хурд нэмэгдэж, далайд их хэмжээгээр цутгах болжээ.

Эдгээр мөсөн голын урсацын хурд 2000 оныхоос даруй 30 хувиар нэмэгдсэн юм байна. Антрактид болон Грийнландын мөсөн голууд тэнгисийн устай нийлснээр усны түв шинг нэмэгдүүлж, улмаар дэлхийн цаг уурын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлж эхэлс нийг уг судалгаа илрүүлэв. Ийнхүү го луудын урсацын хурд нэмэгдсэнээр 100 хү рэхгүй жилийн дотор Антрактид, Грийнлан дийн мөсөн бүрхүүлийг "арчиж” дуусах магадлалтай ажээ. Энэ бүхэн сүйрэл биш гэж үү. Цааш үргэлжлүүлбэл маш олон баримт бий. Хамгийн гол нь далайн усны хэв мая гийн өөрчлөлтийн нөлөөн дор дэлхийд ховордоод буй зарим амьтан зуу зуугаараа үрэгдэх болсон нь бүр ч эмгэнэлтэй. Үүний нэг жишээ нь Перугийн аралд хоёр сар хүрэхгүй хугацаанд үхсэн 877 далайн гахай. Мөн 1200 хотон шувуу тус улсын далайн эрэг дээр учир битүүлгээр үхсэн явдал. Хамгийн ойрхон жишээг дурдая л даа. Хоёр сар хүрэхгүйн өмнөхөн манай хойд хөршийн Сочийн эрэг дээр 300 орчим далайн гахай үхсэн тохиолдол гарсан. Зөвхөн ОХУ-аар тогтохгүй Украйнд хүртэл энэ гамшиг нүүрлэсэн билээ. Үхлийн шалтгаан нь мөн л тодорхойгүй. Тэр ч бүү хэл Сочийн эрэг орчмынхон жил бүрийн зун Хар далайн усанд сэлэх болгондоо өвддөг болсон гэсэн.

Харамсалтай нь орон нутгийн эрх баригчид нь энэ асуудлыг нуун дарагдуулахыг хи чээсээр иржээ. Дэлхийн зэрлэг амьтан хамгаалах сангаас устах магадлалтай амьтдын жагсаалтад оруулсан янцзы хэмээх далайн гахай өмнөд хөршид олноороо үхсэн тохиолдлыг нэрлэж болно. Тэгвэл өнгөрсөн жил Японд болсон газар хөдлөлтийн улмаас дэлбэрсэн Фү- кү шимагийн АЦС-ын цацраг идэвхт бодис далайн усанд тархаж, загаснуудыг хордуулсан нь сарын өмнө батлагдсан. Цезид хордсон хөх туна загасыг Калифорнийн эргээс барьсан тухай гадаадын олон цахим хуудас мэдээлсэн. Энэ нь цацраг идэвхт бодист бохирдсон Японы далайн амьтад бусад далай руу дайжиж буйг илтгэж байгаа юм. Эрдэмтдийн хийсэн тооцоогоор Фүкүшимагийн АЦС-ын дэлбэрэлтээс гадагшилсан цацраг идэвхт бодис ойролцоогоор 155 мянган ам км талбайг хамарсан гэж байгаа. Ингээд бодохоор монголчууд далайгүй орон гээд тайвширч бас болохгүй. Тийм ч учраас гадаадын улс орнууд далайгаа аврахын тулд байгаа бүхий л арга чаргаа хэрэглэхээр шулуудаад байна.

Өнгөрсөн тавдугаар сард БНСУ-д нээлтээ хийсэн "Иосү экспо 2012” дэлхийн үзэсгэлэнг "Амьд далай ба эрэг” уриан дор зохион бай гуулсан нь үүнтэй холбоотой. Энэ үзэс гэлэнгийн гол ач холбогдол нь далайн амьдралыг цэвэр ариун байлгах нь ямар чухал болохыг ойлгуулахын зэрэгцээ цаашид далай тэнгисээ яаж аврах вэ гэдэг дээр санал бодлоо солилцох юм. Өнөөдөр хүн төрөлхтний өмнө маш том үүрэг хариуцлага ирээд байна. Техник технологийн хөгжлийн хэрээр байгаль орчин доройтож буйг дэлхий нийтээрээ нэгэнт ойлгочихоод буй. Хэдийгээр зарим зүйлийг байгалийн хүчин зүйл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэмээн тайлбарлаж байгаа ч эцсийн эцэст хүний буруутай ажиллагаанаас болсон гэдгийг са нах хэрэгтэй. Өнөөгийн энэ хөгжилд хү- рэхийн тулд байгалийн бүхий л баялгийг золиослосон шигээ хүн төрөлхтөн эргүү- лээд байгаль дэлхийнхээ төлөө зохион бүтээсэн болгоноо зориулах цаг иржээ.

Views: 1193 | Added by: sukhee | Rating: 1.0/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]


Site menu

^

Login form

^

Search

^

Our poll

^
Rate my site
Total of answers: 2

Tag Board

^
200

Statistics

^

Манайд 1
Зочин 1
Гишүүн 0

"Сэтгэлийн зөн" Хүүхдийн оролцооны удирдах зөвлөл

Heart-Vision

Календар

Ýêñêëþçèâíûå øàáëîíû DLE ñêà÷àòü áåñïëàòíî äëÿ dle.
Êóïèòü ýëåêòðîííûåñèãàðåòû.
Íîâûåøàáëîíû ñêà÷àòü äëÿ ucoz
Joomla 1.7ñêà÷àòü øàáëîíû.
Êóïèòü ýëåêòðîííûå ñèãàðåòûAtlantis ìîæíî êóïèòü.
Äîáðî ïîæàëîâàòü íà ñàéò ñêà÷àòü øàáëîíû è ñêðèïòû äëÿ ucoz.
«  7-р сар 2012  »
НяДаМЯЛХПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Баян-Өлгий аймагийн хүүхэд залуучуудийн сайн сайханы төлөө бид зүтгэнэ
Веб сайтын урласан © Д.Сүх-Очир