Main » 2012 » 7-р сар » 28 » Туул голоо бохирдлоос хамгаалах шинэ боломж бүрдлээ
12:13 PM
Туул голоо бохирдлоос хамгаалах шинэ боломж бүрдлээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас хоногт 160.000-200.000 шоометр бохир ус бүрэн бус цэвэрлэгдэн гарч, уг бохир ус Туул гол руу цутгасаар олон жилийн нүүр үзэж, Туул гол Ази тивийн хамгийн бохир гол "нэр зүүж" байсан. 
Харин одоо усны эрдэмтдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнд "нанотехнологи" нэвтрүүлэн энэ оны 5 сарын 20-ноос Туул гол руу цутгаж байгаа бохир усыг бүрэн цэвэршүүлэх зорилгоор туршилт явуулж, бохир усыг дахин сайтар цэвэршүүлэн одоо урсаж байгаа Туул голын усны чанартай ойролцоо хэмжээнд цэвэршүүлсэн таатай үр дүн гарчээ.Жилд Туул гол руу Төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн асар их бохирдолтой ус урсан орж, байгаль экологийн хямрал үүсгэж, усны нөөцийг бохирдуулсаар байсан асуудал шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэгдэж байна. Ингэснээр жилд 73 сая шоометр бохир ус Туул гол руу цутгахаа больж мөн ийм хэмжээний цэвэр усаар Туул голыг сэлбэх боломж бүрдлээ. Мөн энэ нанотехнологиор цэвэршүүлсэн усыг УБ хотын ахуйн хэрэгцээ буюу үйлдвэрүүдийн технологийн хэрэгцээнд, хотын ногоон байгууламж, гудамж талбайг услах, тоосжилтыг дарах, машин угаах, барилгын шавар зуурах, Дулааны цахилгаан станцуудын технологийн хэрэгцээнд ашиглах гэх мэтээр олон зүйлд ашиглах бодит нөхцөл бүрдүүлсэн нь ШУТИС-ийн доктор, профессор Д.Басандоржийн эрдэм шинжилгээний ажлын үр дүн болжээ.Шинжлэх ухаан технологийн "Усыг эргүүлэн ашиглах" төслийн хүрээнд хийсэн энэ ажил нь зөвхөн Туул гол биш бусад бохирдсон гол мөрөн, нуур цөөрөм, усны нөөцийг бохирдлоос хамгаалах ач тустай ажил болжээ. Мөн манай орны байгаль цаг агаарын нөхцөлд тохирсон бохир ус цэвэршүүлэх олон дэвшилтэт технологи туршин нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Жишээ нь, бид бүхний сайн мэдэх Хүүхдийн паркийн нуурын ус бохирдсоныг энэ нанотехнологи ашиглан цэвэршүүлэх юм.Одоо усны нөөцийг бохирдохоос хамгаалах, цэвэршүүлсэн усыг эргүүлэн дахин ашиглах дэвшилтэт технологи амьдрал практикт нэвтрэх болж, хүн ардынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаатай хангах нөхцөл бүрдлээ.Бохир усыг нанотехнологиор цэвэршүүлэх ажил 5 сарын 20-ноос эхэлж 45 хоногийн дотор туршилт судалгаа амжилттай явагдаж, Туул гол бохирдлоосоо салах буянтай ажил хийгдсэн яам, агентлаг, Засгийн газар талархаж, уг технологийн туршилтын ажлын явцыг үзэж сонирхлоо. Монгол орны бохирдсон гол горхийг цэвэршүүлэх хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх болно гэж доктор Д.Басандорж мэдэгдлээ. 
Улсын хэмжээнд жилд 270 сая шоометр бохир ус ямар нэгэн цэвэрлэгээ хийгдэхгүй ус, хөрс руу шингэж агаар, усны нөөц, хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгааг таслан зогсоох. цэвэр усны нөөцийг бохирдохоос хамгаалах нь стратегийн ач холбогдолтой төр, засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлийн зорилт юм.
Эх сурвалж: MNE.mn
Views: 505 | Added by: sukhee | Rating: 5.0/1
Total comments: 1
Ãðóïïà:
Èíôîðìàöèÿ î ïîëüçîâàòåëå
Ðåãèñòðàöèÿ:


Íîâîñòåé:
Êîììåíòàðèåâ:
ICQ:
0  
1

Íàïèñàë: sukhee

angry cool
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]


Site menu

^

Login form

^

Search

^

Our poll

^
Rate my site
Total of answers: 2

Tag Board

^
200

Statistics

^

Манайд 1
Зочин 1
Гишүүн 0

"Сэтгэлийн зөн" Хүүхдийн оролцооны удирдах зөвлөл

Heart-Vision

Календар

Ýêñêëþçèâíûå øàáëîíû DLE ñêà÷àòü áåñïëàòíî äëÿ dle.
Êóïèòü ýëåêòðîííûåñèãàðåòû.
Íîâûåøàáëîíû ñêà÷àòü äëÿ ucoz
Joomla 1.7ñêà÷àòü øàáëîíû.
Êóïèòü ýëåêòðîííûå ñèãàðåòûAtlantis ìîæíî êóïèòü.
Äîáðî ïîæàëîâàòü íà ñàéò ñêà÷àòü øàáëîíû è ñêðèïòû äëÿ ucoz.
«  7-р сар 2012  »
НяДаМЯЛХПүрБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Баян-Өлгий аймагийн хүүхэд залуучуудийн сайн сайханы төлөө бид зүтгэнэ
Веб сайтын урласан © Д.Сүх-Очир