Main » Байгалын цогцолбор газрууд
*

Говь гурван сайхан

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг, говь цөлийн бүсийн нутагт орших Зүүн сайхан уулын Ёлын-Амны өвөрмөц сайхан тогтоц, үзэсгэлэнт сайхан байгалийг хамгаалахаар анх 1965 онд улсын хамгаалалтанд авсан. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш  Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулахаар 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор баталжээ. Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна. Гурвансайхны нуруу нь цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох бөгөөд Хамгийн өндөр нь Зүүнсайхан уул юм. Хамгийн өндөр оргил нь дайлайн төвшнөөс дээш 2846 метр юм. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр  бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын нилээд хэсгийг хамрах Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд баруун хойноос зүүн урагш чиглэн 180 километр урт үргэлжилсэн их элсэн тарамцаг юм. Нийтдээ 965 ам километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойшоо 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Байнгын устай гол байхгүй бөгөөд Ёл, Зулганай, Хонгор, Хавцгайт, Гэгээт гэсэн 5 булаг бий. Уулын хүрэн, говийн бор хөрс зонхилно.



*

Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газар


Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг тул 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Алтай таван богд нь Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтай оршдог.



« 1 2


Site menu

^

Login form

^

Search

^

Our poll

^
Rate my site
Total of answers: 2

Tag Board

^
200

Statistics

^

Манайд 1
Зочин 1
Гишүүн 0

"Сэтгэлийн зөн" Хүүхдийн оролцооны удирдах зөвлөл

Heart-Vision

Календар

Ýêñêëþçèâíûå øàáëîíû DLE ñêà÷àòü áåñïëàòíî äëÿ dle.
Êóïèòü ýëåêòðîííûåñèãàðåòû.
Íîâûåøàáëîíû ñêà÷àòü äëÿ ucoz
Joomla 1.7ñêà÷àòü øàáëîíû.
Êóïèòü ýëåêòðîííûå ñèãàðåòûAtlantis ìîæíî êóïèòü.
Äîáðî ïîæàëîâàòü íà ñàéò ñêà÷àòü øàáëîíû è ñêðèïòû äëÿ ucoz.
«  10-р сар 2024  »
НяДаМЯЛХПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Баян-Өлгий аймагийн хүүхэд залуучуудийн сайн сайханы төлөө бид зүтгэнэ
Веб сайтын урласан © Д.Сүх-Очир