Main » Дурсгалт газрууд
*

Ээж хайрхан

*2012-11-04, 8:13 PM *sukhee *Дурсгалт газрууд
Ээж хайрхан уул нь Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200 км зайтай оршино.  Д.т.д 2277 м өндөр бөгөөд 1992 оноос тусгай хамгаалалтанд авчээ.

Ээж хайрхан ууланд өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүд олон байдаг ба зүүн өмнө хажуугийн чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй 9 чулуун тогоо бий. Тогоонуудын амсарын дундаж өргөн нь 2-3м бөгөөд хоорондоо 40-50см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Эдгээрийн 4 дэх нь хамгийн том бөгөөд түүний гүн нь 4 м хүрдэг. Харин 9 дэх тогоо нь бусдаасаа нилээд тусгаарлагдмал. Энэ ууланд хүн амьдарч байсан ул мөр бүхий агуй бий. 9 тогооны ойролцоо орших ба тэдгээр тогоо харсан нүүрэн талыг битүүлж хаалга, гэгээвч гарга тохижуулсан ламын агуй юм. Түүхийн ухааны доктор Д.Очирбат судалгаа хийсний үр дүнд Ховог сайрын торгууд гаралтай Равдан гэгч лам 1923 оноос нилээд хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ. 



*

Шилийн богд

*2012-11-04, 8:12 PM *sukhee *Дурсгалт газрууд



*

Хүйсийн найман нуур

*2012-11-04, 8:11 PM *sukhee *Дурсгалт газрууд



*

Хөргийн хөндий

*2012-11-04, 8:10 PM *sukhee *Дурсгалт газрууд
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км зайд, зүүн талаасаа огт мэдэгдэхгүй уудам тал гэнэт доош цөмрөх мэт эгц буусан байдаг. 40-өөд метр өндөр, 1 км урт хадан хясаагаар хязгаарлагддаг өвөрмөц газар юм. Хадан хясааны эгц энгэр дээр "Ан амьтныг энд олноор нь шахаж хороосон хүн өөдлөхгүй” гэсэн харууслын бичиг байдаг байсан гэж нутгийн ардууд ярилцдаг байна. Ийм ч учраас "Бичигтийн шахаа” гэж нэрлэжээ. Бичигтийн шахааны баруун доогуур урдаасаа хойш чиглэсэн их хөндийг "Хөргийн хөндий” гэдэг. Энд долоон хүн чулуу бий. Эрт үед энэ нутагт эмэгтэйчүүдийг дур сэтгэлгүй эрчүүдэд барьж богтлох ёс дагнан ноёрхож байжээ. Хайр сэтгэлдээ үнэнч, зоригтой шийдэмгий бүсгүйчүүд энэхүү Бичигтийн шахааны хадан хясаан дээрээс нисч амь насаа егүүтгэж байсан гунигт явдлыг мөнхлөн хүн чулуу босгосон гэсэн домогтой ажээ. Нутгийн ардууд энэ хөндийг уг хүн чулуунуудаар нь онцлон Хөргийн хөндий хэмээн нэрлэсэн байна. Хөргийн хөндийн хүн чулуунуудын хамгийн нийтлэг зүйл нь бүгд ямар нэгэн юм сандайлан суусан байдалтайгаар дүрслэгдсэн бөгөөд энэ нь Түрэгийн хүн чулуунуудаас ялгарна. Мөн ихэнхийг малгай гуталтайгаар дүрсэлсэн атал биеийг нь хувцасгүй нүцгэн, цээжинд нь товгор хөх гаргаж, доод хэсэгт нь эр хүйсийн тэмдэг дүрсэлж сийлсэн явдал юм. Энэхүү байгаль түүхийн үнэт дурсгалыг хамгаалах зорилгоор УИХ-ын 2004 оны 22 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ.



*

Уран тогоо - Тулга уул

*2012-11-04, 8:09 PM *sukhee *Дурсгалт газрууд
Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ.  Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.  Тулга, Тогоо, Жалавч уулууд нь Уран уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс юм. Хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь д.т.д 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Тус уул да.т.д 1560 метр. Эдгээр уулуудыг 1965 онд улс хамгаалалтанд авч Байгалийн дурсгалт газар болгожээ.



*

Сүйхэнт уул

*2012-09-01, 4:45 PM *sukhee *Дурсгалт газрууд




*

Даяндээрхийн агуй

*2012-09-01, 4:42 PM *sukhee *Дурсгалт газрууд
Даян дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойш орших Монгол орны хамгийн том агуйн нэг бөгөөд 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан. Даян дээрхийн агуй нь ховор тогтоцтой, байгалийн үнэт үзмэр юм. Дотроо 10 гаруй өрөөтэй, зүг бүртээ олон ам хаалгатай, олон янзын рашаантай, нарийн шороон будагтай. "Эхийн умай” гэдэг эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай.  Агуйн ам нь Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан том дөрвөлжин хаалга хэлбэртэй. Түүний хамгийн том амсар нь 3 х 4 м хэмжээтэй бөгөөд түүнээс бага хоёр амсар бий. Агуй үүсгэгч шохойн чулуу нь өгөршилд орж олон нүх сүв, хонхорхой, сэнж, ан цав үүсгэсэн байна. Даян дээрхийн агуйн орчных нь байгаль маш үзэсгэлэнтэй. Цагаан суварга, Сэнжит хад зэрэг том жижиг олон агуй бий. Агуйнуудын орчимд олон тооны хиргисүүр, булш байдаг. Энэ орчмын нутаг хотгор гүдгэрийн хувьд 1600-1900м-ийн өндөр бүхий дундаж намхан уулс, голын хөндий хосолсон гадаргатай. Уулсын орой, хяр нь гол төлөв бөмбөгөр оройтой боловч хажуу нь эгц байдаг. Дээрхийн голын баруун зүүн талын эгц цавчим хажуутай уулс нь шохойн чулуу, занараас тогтоно.



*

Булган уул

*2012-09-01, 4:41 PM *sukhee *Дурсгалт газрууд
Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалд шилжүүлсэн. Булган уул нь урсгалт газрын дундуур зүүн хойш чиглэн тогтох бөгөөд хоёр Тамирын голын усны хагалбар болдог. Энэ бүсэд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзахын нуруу, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруунууд байхаас гадна, зүүн өмнө талд орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт хэмээх боржин хадат уул,  Малгай зэрэг өндөр уулууд оршдог. Булган уулын зүүн хормойд Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий.

Булган уул нь ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг бөгөөд тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургадаг. Гүзээлзгэнэ, хад, тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамалтай. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гоньд зэрэг хүнсний ургамалтай. Булган ууланд хангайн бүсэд ургах хар мод, хуш зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модод ургана.

Булган уул нь хүн ам олонтой, хөл хөдөлгөөн ихтэй Цэцэрлэг хотод ойрхон байдаг учир ан амьтад нь дүрвэн зайлсан байдаг. Буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай, мануул, хэрэм, жирх, үен солонго, чоно, туулай зэрэг амьтад мэр сэр үзэгдэнэ. Ятуу хөтүү, бүргэд, ууль, шар шувуу, харцага зэрэг жигүүртэн шувууд бий.





Site menu

^

Login form

^

Search

^

Our poll

^
Rate my site
Total of answers: 2

Tag Board

^
200

Statistics

^

Манайд 1
Зочин 1
Гишүүн 0

"Сэтгэлийн зөн" Хүүхдийн оролцооны удирдах зөвлөл

Heart-Vision

Календар

Ýêñêëþçèâíûå øàáëîíû DLE ñêà÷àòü áåñïëàòíî äëÿ dle.
Êóïèòü ýëåêòðîííûåñèãàðåòû.
Íîâûåøàáëîíû ñêà÷àòü äëÿ ucoz
Joomla 1.7ñêà÷àòü øàáëîíû.
Êóïèòü ýëåêòðîííûå ñèãàðåòûAtlantis ìîæíî êóïèòü.
Äîáðî ïîæàëîâàòü íà ñàéò ñêà÷àòü øàáëîíû è ñêðèïòû äëÿ ucoz.
«  10-р сар 2024  »
НяДаМЯЛХПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Баян-Өлгий аймагийн хүүхэд залуучуудийн сайн сайханы төлөө бид зүтгэнэ
Веб сайтын урласан © Д.Сүх-Очир